ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ
Ерөнхий мэс засал
Манай ерөнхий мэс заслын баг хэвлийн хөндийн мэс заслыг нээлттэй болон дурангийн аргаар стандартын дагуу мэргэжлийн өндөр төвшинд хийж гүйцэтгэдэг.
Манай давуу тал:
- Чадварлаг баг
- Орчин үеийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл
- Найдвартай, үр дүнгийн эмчилгээ
- Зөвхөн нэг удаагийн эмнэлгийн хэрэгслүүд ашиглах
- 24 цагийн үйлчилгээ
Эмчилгээ, үйлчилгээг амбулатори болон станционараар явуулж, ерөнхий мэс заслын тусламжийг дараах чиглэлээр хийж байна.
- Дотоод шүүрэл
- Хэвлийн хана
- Цээжний хөндий
- Зах хязгаарын судасны эмгэгүүд болон жижиг мэс ажилбаруудыг нээлттэй болон дурангийн аргаар
- Хоол боловсруулах систем
Үүнд: - Мухар олгойн бүх төрлийн мэс засал / Дуран ба нээлттэй арга /
- Цөсний замын мэс засал /Цөсний замын саад арилгах, Т-гуурс байрлуулах, нарийн гэдэстэй залгах /
- Цөсний хүүдий нээлттэй ба дурангийн аргаар авах
- Ходоод хэсэгчлэн болон бүтэн тайрах
- Түгжрэлийн мэс заслууд / Бүдүүн, нарийн гэдэс тайрч залгах ба наалдац салгах /
- Липом, Фиброма бусад арьсан доорх зөөлөн эд авах мэс засал
- Хөхний архаг ба цочмог буглаа нээх
- Хэвлийн хөндийн буглаа авах мэс засал
- Мэс заслын дараах ивэрхий тороор болон өөрөөр нь нөхөх
- Бүх төрлийн ивэрхий /Цавины ивэрхий, Хүйсний ивэрхий/
- Элэгний эмгэгүүдийн үеийн мэс засал /Бэтэг, Буглаа, Уйланхай/
- Нойр булчирхайн эмгэгүүдийн үеийн мэс засал
- Дэлүүний эмгэгүүдийн үеийн мэс засал
- Ясны идээт үрэвслийн мэс засал
- Чихрийн шижингийн гаралтай мөчдийн эмгэгүүдийн үеийн мэс засал
- Зөөлөн эдийн гаралтай бүх төрлийн идээт үрэвслийн мэс засал
- Цээжний хөндийн мэс заслууд