ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ
МЭЭЯТТ
2023.06.28
- Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасагт мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний нарийн мэргэжил эзэмшсэн баг хамт олон (Зөвлөх эмч, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тэргүүлэх, ахлах зэргийн мэргэшсэн эмч, сувилагч, туслах сувилагч) үйл ажиллагаа явуулдаг
- Эрчимт эмчилгээний тасаг нь эрчимт эмчилгээний практикт ашиглагдаж буй дэвшилтэт аппарат, тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон ба хүнд өвчнөөр өвдсөн үйлчлүүлэгчдэд эрчимт эмчилгээний хяналт, эмчилгээ, сувилгааг чанарын өндөр түвшинд үзүүлж байна
- Хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар Хан-Уул дүүргийн иргэдэд яаралтай болон төлөвлөгөөт мэс заслын тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар 24/7 цагаар тасралтгүйгээр үзүүлдэг
- Амьсгал цус эргэлтийн хяналтын монитор болон төвийн хяналтын систем (GE, B650, Edwards Lifesciences EV1000, Mindray IMEC12, Vismo PYM-2703, Дефибрилятор Hearton,) Зохиомол амьсгал удирдах амьсгалын хүрээний найдвартай хяналт, зохицуулга бүхий зохиомол амьсгалын болон унтуулгын аппарат (Drager Savina 300, GE Carestation 620, Roytech 5, Roуal 77S, Ventilator 760)
- Цус цусан бүтээгдэхүүн, судасны болон ходоод гэдэсний замын тэжээл, судас агшаах эм бэлдмэлд зориулсан дуслын болон шингэний автомат шахуургууд (Дусал халаагч /Auto PC/, Памп DS3000 тарианы Medifusion, Памп DI2000 дуслын Medifusion)
- Өвчтөний хөдөлгөөнд тохирсон, унахаас найдвартай хамгаалсан, эрчимт эмчилгээний ор, гүний венийн бүлэнт бөглөрөлтөөс сэргийлэх, өвчтөн дулаацуулах аппарат (DVT -2600, 3M Bair Hugger) гэх мэт орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглан, өвчтөний аюулгүй байдлыг ханган, тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй явуулж байна
Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн тасгийн үйл ажиллагаа:
- Мэс заслын тусламж үйлчилгээний үеийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ
- Мэс заслын дараах өвчтөний эрчимт эмчилгээ, хяналт, сувилахуйн тусламж
- Яаралтай мэс засал, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний 24/7 цагийн тасралтгүй тусламж үйлчилгээ
- Мэдээгүйжүүлгийн дараах сэрээх өрөөний тусламж үйлчилгээ, хяналт
- Амбулаторийн болон дуран, компьютер, онош зүйн тусламж үйлчилгээний мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тусламжийг бусад тасаг нэгжтэй хамтран үзүүлж байна
Эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэх түгээмэл эмгэгүүд:
- Олон эрхтний дутагдал
- Тархины цус харвалт
- Комын байдал
- Чихрийн шижингийн хүндрэлүүд
- Зүрхний гаралтай шок
- Амьсгалын төрөл бүрийн шалтгаантай дутагдал, амьсгалын дистресс хам шинж
- Төрөл бүрийн шалтгаантай шокийн байдлууд, цочмог цус алдалт
- Үе солих мэс заслын дараах хяналт эмчилгээ
- Томоохон мэс заслын дараах хяналт эмчилгээ
- Мэс заслын дараах хүнд хэлбэрийн үгдэрсэн үжил, үжлийн шок
- Шаардлагатай үед хагалгааны бэлтгэл хийх зорилгоор хүнд өвчнөөр өвдсөн үйлчлүүлэгчдэд эрчимт эмчилгээний орчин үеийн хяналт, эмчилгээ, сувилгааг олон улсын өвчтөний аюулгүй байдлыг хангах шалгуурын дагуу чанартай үзүүлж байна