Мэдээ, мэдээлэл

“Грандмед” эмнэлэг Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг амжилттай нэвтрүүллээ.

2022.01.13

Нэгдүгээр сарын арван гурван буюу Монгол Улс Шинэ Үндсэн хуулиа баталсан түүхт 30-н жилийн ойн өдөртэй давхцан “Грандмед” эмнэлэг Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг амжилттай нэвтрүүлж, Стандарт хэмжилзүйн газраас баталгаажуулалтын гэрчилгээг 3 жилийн хугацаатайгаар эмнэлгийн тусламж үйлчилгээний “ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭ”-ний чиглэлээр гардаж авсан нэр хүндтэй өдөр тохиож байна. Цаашид “Грандмед” эмнэлэг олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээ, үйлчилгээг иргэн бүрт чанартай, шуурхай хүргэж үйлчлүүлэгч төвтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг бий болгон хөгжүүлэх эрхэм үүргээ өндөр хариуцлагатайгаар биелүүлж ажиллах болно. “Грандмед” эмнэлгийн удирдлага (ТУЗ) болон нийт эмч, сувилагч, эмнэлгийн хамт олондоо баярлалаа. Ажлын амжилт хүсье!

ГРАНДМЕД ЭМНЭЛЭГ ХҮЗҮҮНИЙ ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫГ НУТАГШУУЛСАН ДЭЛХИЙН ХОЁР ДАХЬ ЭМНЭЛЭГ БОЛЛОО

2021.07.22

Олон улсын стандартад нийцсэн шилдэг, чанартай, аюулгүй эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээг иргэн бүрд хүргэхийн төлөө Монголын эрүүл мэндийн салбарт гэгээ татуулан 2009 онд орж ирсэн “Грандмед” эмнэлэг өдгөө нуруу нугасны бичил, мэс заслын чиглэлээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах гурав дахь шатлалын төв эмнэлгийн төвшинд хүртлээ өргөжөөд байна. Тус эмнэлгийн ололт, амжилт, нөр их хөдөлмөрийг Монголд төдийгүй Олон улсад үнэлж Швейцар, АНУ зэрэг орнуудад болсон нэр хүндтэй хурал, фестивалиас удаа дараа шагнал хүртээд байгаа билээ. Тэгвэл саяхан “Гранмед” эмнэлгийн Нуруу, нугасны мэс заслын эмч нар хүзүүний дурангийн хагалгааг эх орондоо нутагшуулснаар манай улс дэлхийд энэ төрлийн хагалгааг хийдэг хоёр дахь улс болж чадлаа. Энэ талаар “Грандмед” эмнэлгийн Нуруу, нугасны мэс заслын тасгийн эрхлэгч, мэс заслын ахлах зэргийн эмч, анагаах ухааны магистр Б.Нурбектэй ярилцлаа.

ГРАНДМЕД ЭМНЭЛГЭЭС МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ТӨРЛӨӨ.

2021.05.14

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Грандмед эмнэлгийн Хөгжлийн бодлого, эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал, анагаах ухааны доктор, профессор, зөвлөх эмч Д.Гончигсүрэн нь МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ цолоор шагнагдсанд баяр хүргэн эрүүлийг хамгаалах ариун үйлс нь улам дэлгэрч явахыг хүсэн ерөөе.

5-Р САРЫН 12 “ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР”

2021.05.12

Грандмед эмнэлэг жил бүр сувилагчийн мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, сурталчилах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг зохион байгуулсаар ирсэн уламжлалтай.

ЭСРЭГ БИЕТИЙН ОНОШИЛГОО

2021.04.26

КОВИД-19 КОРОНОВИРУСТ ХАЛДВАРЫН ЭСРЭГ ДАРХЛАА ТОГТОЦЫГ ШАЛГАХ ШИНЖИЛГЭЭ

МЕССЕЖ ҮЙЛЧИЛГЭЭ

2021.04.16

Бид эрүүл мэндийн шалтгаанаар манай эмнэлгийн тусламж үйлчилгээг авахаар холбогдсон үйлчлүүлэгч бүрийн гар утсанд овог нэр, бүртгэлийн дугаар, цаг товлолыг бичиж MЕССЕЖ илгээн баталгаажуулж байна.

ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ ГРАНДМЕД ЭМНЭЛЭГ

2021.04.01

ГРАНДМЕД ЭМНЭЛЭГ 4 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙГААР МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ-ээ АВЛАА.

ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ӨДӨР

2021.03.30

Ард иргэдийнхээ эрүүл мэндийн энхийн манаанд ямагт тэргүүн эгнээнд зогсож байдаг эрхэм хүндэт цагаан нөмрөгтөн, алтан гарт эмч нартаа 'ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН БАЯР'-ын өдрийн гал халуун мэндийг хүргэе!

Өнөөдөр СҮРЬЕЭ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР. Энэ жил тус өдрийг ''Цаг явсаар байна'' уриатайгаар сүрьеэтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал гэдгийг сурталчлан таниулж байна.

2021.03.24

Дэлхийд нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь СҮРЬЕЭ өвчин. Жил бүр дэлхий дээр 10 сая хүн сүрьеэгээр өвчилж 1.8 сая хүн нас барж байна. Сүрьеэ өвчнөөр хэн ч өвчилж болно. Гэхдээ урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. 1. Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн өвөрмөц гол арга бол вакцинжуулалт. 2. Сүрьеэгийн халдвар авахаас урьдчилан сэргийлэхэд гол нь уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнийг эрт илрүүлж бүрэн төгс эмчлэх явдал. 3. Сүрьеэгээр өвчлөхөөс сэргийлэх арга нь биеийн эсэргүүцлийг сайжруулах Үүнд: чанарлаг хоол хүнсээр хооллох, биеийн тамир хөдөлгөөнийг эрхэмлэх, орон байрны агааржилт цэвэрлэгээ, гэрэлтүүлэг сайтай байх, ажил амралтын дэглэм зөв тохируулж амрах, архи, тамхи хэрэглэхгүй байх.

Эрхэм үйлчлүүлэгч та манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа бол үзлэгийн өрөө болгоны үүдэнд ил бичээстэй байгаа сэтгэл ханамжийн судалгааг QR код ашиглан бөглөх боломжтой.

2021.03.22

Эрхэм үйлчлүүлэгч та манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа бол үзлэгийн өрөө болгоны үүдэнд ил бичээстэй байгаа сэтгэл ханамжийн судалгааг QR код ашиглан бөглөх боломжтой. Бид хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийн түвшин, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээнээс гарч буй чанарыг хэрхэн үнэлж байгааг тандах зорилгоор тус судалгааг тогтмол авдаг. Бид үйлчилгээнийхээ чанарыг илүү сайжруулахад таны үнэлгээ чухал хувь нэмэртэй болно.

мэдээ, мэдээлэл

2021.03.09

Грандмед эмнэлгийн нийт ажилтан, албан хаагчид 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдрөөс коронавируст халдвараас сэргийлэх эхний тунгийн вакцинжуулалтад хамрагдлаа.

03-р сарын 03-ны өдөр буюу өнөөдөр ''ДЭЛХИЙН СОНСГОЛ ХАМГААЛАХ ӨДӨР'' тохиож байна.

2021.03.03

03-р сарын 03-ны өдөр буюу өнөөдөр ''ДЭЛХИЙН СОНСГОЛ ХАМГААЛАХ ӨДӨР'' тохиож байна. Сонсгол бууралтаас урьдчилан сэргийлэх болон олон нийтэд сурталчлан таниулах, зөв хэвшилд дадуулах, эрт оношлон эмчлэх нь өрх гэр, нийгэмд эдийн засгийн ач холбогдолтой. Тиймээс энэ жил дэлхийн сонсгол хамгаалах өдрийг “БҮХ НИЙТЭЭРЭЭ СОНСГОЛОО ХАМГААЛЦГААЯ” уриан дор тэмдэглэж байна. Грандмед эмнэлгийн чих хамар хоолойн кабинет иргэд үйлчлүүлэгчиддээ зориулж зөвхөн 03-р сарын 03-ны энэ өдөр 'ЧИХНИЙ ДУРАН, СОНСГОЛЫН БИЧЛЭГИЙН БАГЦ' үйлчилгээгээ 50% хямдралтай үзүүлэхээр боллоо.

Грандмед эмнэлэг хэвийн ажиллаж байна

2021.02.25

Грандмед эмнэлэг Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, Ковид-19 халдварын тархалтыг хумиж байгаатай холбогдуулан эмнэлгийн тусламж үйлчилгээгээ бүрэн үзүүлж үйлчлүүлэгч нэг бүрээс тандалт судалгааны асуумж авч, биеийн халууныг хэмжин, гар халдваргүйжүүлж үйлчлүүлэгч ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангахад тогтмол анхаарч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн, хэвийн ажиллаж байна.

Яаралтай тусламж 24 цаг ажиллаж байна.

2021.02.14

Яаралтай тусламж 24 цаг ажиллаж байна. Лавлах утас : 80480066

ӨНӨӨДӨР ХАВДАРТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР

2021.02.04

ӨНӨӨДӨР ХАВДАРТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР Нийт хорт хавдрын 75 хувийг сэргийлэх, эрт илрүүлэх, эмчлэх боломжтой.

B, C вирусын идэвхжил тоолох шинжилгээ үнэ төлбөргүй хийж байна.

2021.01.27

Эрүүл мэндийн даатгалтай иргэн та элэгний В,С вирусийн илрүүлгийг харъяа сум дүүргийн нэгдсэн эмнэлэгт хийлгэж, эерэг гарсан тохиолдолд ЭМД-ын 100% хөнгөлөлтөөр манай эмнэлэгт вирус тоолуулах шинжилгээг хийлгэх боломжтой.

Хэрэв та манай эмнэлгийн дурангийн тасгаар үйлчлүүлэхээр бол дараах зөвлөмжийг хүргэж байна. Ходоодны дурангийн шинжилгээ өгөхөд анхаарах зүйлс

2021.01.20

Хэрэв та манай эмнэлгийн дурангийн тасгаар үйлчлүүлэхээр бол дараах зөвлөмжийг хүргэж байна. Ходоодны дурангийн шинжилгээ өгөхөд анхаарах зүйлс: 7700-0066 лавлах утсанд холбогдож шинжилгээний цаг захиална. 72 цагийн дотор өгсөн PCR шинжилгээтэй байх шаардлагатай. Шинжилгээний өмнө орой 19.00 цагаас хойш хоол идэхгүй, шинжилгээ хийлгэх өглөө юу ч ууж идэхгүй өлөн ирнэ. Унтуулагатай дурандуулах бол захиалж авсан цагаасаа 1 цагийн өмнө ирж унтуулагын эмчид үзүүлнэ. Энэ хугацаанд унтуулгын бэлтгэл хийгдэнэ. Унтуулгатай дурандуулах тохиолдолд тухайн өдрөө чухал шийдвэр гаргахгүй, хурал зөвлөгөөнд суухгүй, ганцаараа замын хөдөлгөөнд оролцохгүй, тээврийн хэрэгсэл жолоодохгүйг анхаарна уу. Амьдралын шинэ хэв маягийг хэвшүүлье. Маскаа зүүе! Гараа угаая ! Зай баръязамын хөдөлгөөнд оролцохгүй, тээврийн хэрэгсэл жолоодохгүйг анхаарна уу. Амьдралын шинэ хэв маягийг хэвшүүлье. Маскаа зүүе! Гараа угаая ! Зай баръя! замын хөдөлгөөнд оролцохгүй, тээврийн хэрэгсэл жолоодохгүйг анхаарна уу. Амьдралын шинэ хэв маягийг хэвшүүлье. Маскаа зүүе! Гараа угаая ! Зай баръя!

Цахимаар болон гар утсаар эмчийн зөвлөгөө авах

2021.01.15

Грандмед эмнэлгээр үйлчлүүлэгч та шинжилгээ өгөх, эмчилгээ, ажилбар хийлгэх, яаралтай тусламж авахаас бусад тохиолдолд гэр, ажил болон хаа байгаа газраасаа цахимаар эмчийн зөвлөгөө авах боломжийг бид танд олгож байна. Цахим зөвлөгөө авахад Zoom аппликэйшн хэрэглэх заавар 1. Андройд утаснаас play stor-zoom Айфон утаснаас app store-zoom cloud meeting гэж бичиж татаж суулгана. 2. Манай эмнэлгийн зүгээс таны имэйл рүүү илгээсэн цахим зөвлөгөөний линкийг шалгаж, нээнэ 3. Линкийг дарж Zoom ID болон password-ийн 6 оронтой тоог оруулж цахим зөвлөгөө өгөх эмчтэй холбогдоно.

Ковид-19 халдвартай болон халдваргүй насанд хүрсэн хүмүүсийн биен дэх Витамин Д-ийн түвшин

2021.01.14

Luigi Gennari, MD, PhD, Италийн Сиена Их Сургуулийн Мэс засал, Мэдрэлийн мэс заслын профессор, Америкийн Яс, Эрдэс судлалын нийгэмлэгийн цахим хурал-д тавьсан илтгэлээс

Грандмед эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд эмч мэргэжилтний хамтарсан 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй багийг томилж, тэд короновирусын халдвар илрүүлэх түргэвчилсэн оношилгооны 5-р түр цэгт 10 өдрийн турш 2885 сорьц авах ажлыг хийж гүйцэтгэлээ.

2020.12.11

Грандмед эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд эмч мэргэжилтний хамтарсан 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй багийг томилж, тэд короновирусын халдвар илрүүлэх түргэвчилсэн оношилгооны 5-р түр цэгт 10 өдрийн турш 2885 сорьц авах ажлыг хийж гүйцэтгэлээ. Тус шинжилгээнд орон нутаг буцах иргэд болон Тавантолгой уурхайн ажилчид хамрагдсан байна. Covid-19 цар тахлын үед өөрсдийн хувь нэмрийг бодитоор оруулж яваа эрүүл мэндийн салбарын нийт ажилтнууддаа талархал илэрхийлэе.

QR код ашиглан эрүүл мэндийн асуумжийг өөрийн гар утаснаас бөглөхийг санал болгож байна.

2020.11.19

Бүх нийтийн хөл хорионы дэглэмийн үед зайлшгүй шаардлагаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй иргэн танд дараах хүндрэл үүсч байна уу Авто замын хөдөлгөөний цагийн хязгаарт баригдах Эрүүл мэндийн асуумж бөглөхөд үзэг, бал, цаасанд гар хүрэх Xэт ойрын зайнд биеийн халуун хэмжүүлэх Tэгвэл Грандмед эмнэлгээр үйлчлүүлж байгаа тохиолдолд таныг #COVID_19 халдварын эрсдэлээс сэргийлж, цаг завыг тань хэмнэх үүднээс QR код ашиглан эрүүл мэндийн асуумжийг өөрийн гар утаснаас бөглөхийг санал болгож байна. Хэрэв таны утас QR код дэмжихгүй бол #QR_SCAN_application татан авч уншуулах боломжтой.

Грандмед эмнэлэг хүний биеийн халуун хэмжигч камерийг эмнэлгийн тусламж үйлчилгээндээ ашиглаж эхэллээ.

2020.11.18

Грандмед эмнэлэг цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлэн нэн түрүүн үйлчлүүлэгч, ажилтан албан хаагчдаа болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төв үүднийхээ угтах хэсэгт технологийн шийдэл бүхий Hikvision брэндийн хүний биеийн халуун хэмжигч камерийг эмнэлгийн тусламж үйлчилгээндээ ашиглаж эхэллээ. Манай эмнэлгийн дотоод дүрэм журам, халдвар хамгааллын заавар зөвлөмжийг хариуцлагатайгаар даган мөрдөж үйлчлүүлэгчийнхээ үүргийг биелүүлж бидний ажилд дэмжлэг үзүүлж буй эрхэм үйлчлүүлэгч та бүхэнд талархаж байна.

#COVID19 #АНХААРУУЛГА #GRANDMED

2020.11.13

#COVID19 #АНХААРУУЛГА #GRANDMED Эмнэлгийн тусламж үйлчилгээ авах зайлшгүй тохиолдлоор манай эмнэлгээр үйлчлүүлж буй иргэн ТА дараах заавар зөвлөмжийг дагаж мөрдөнө үү.

Грандмед эмнэлгийн Эрдэм шинжилгээний 7-р хурал 2020 оны 10-р сарын 31-нд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

2020.11.02

Грандмед эмнэлгийн Эрдэм шинжилгээний 7-р хурал 2020 оны 10-р сарын 31-нд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Хурлын эмхэтгэлд нийт 31 судлаачдын оюун ухаан, хүч хөдөлмөр шингэсэн бүтээл нийтлэгдсэнээс 12 илтгэгчийн судалгааны бүтээл хэлэлцэгдэж шилдгүүдээ шалгарууллаа. Шилдэг постер илтгэлээр Грандмед эмнэлгийн мэс заслын эмч Б.Баяндүүрэнгийн “Цөсний ерөнхий цоргын чулуужих өвчний үед чулууг авч Т гуурс тавих мэс заслын эмчилгээний үр дүн” сэдэвт судалгааны ажил шалгарч, О.Амгаланхүүгийн “Транексамын хүчлийг өвдөгний хиймэл үе солих мэс засалд хэрэглэсэн судалгааны үр дүн”, Б.Төгөлдөрийн “Өвдөгний үений тэнхлэг засах мэс заслын дараах эрт үеийн үр дүн” сэдэвт эрдэм шинжилгээний бүтээлүүд тус тус шилдгээр тодорлоо. Эрдэм шинжилгээний хуралд оролцсон эрхэм хүндэт эрдэмтэн, эмч судлаачдын эрдэм номын ариун цагаан үйлс арважин, эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулах их үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

ГРАНДМЕД ЭМНЭЛГИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Д. БАТТӨР МУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БОЛЛОО

2020.09.28

ЖИГҮҮР ГРАНД ГРУППИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ, ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН Д. БАТТӨР МУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ТЭМДГЭЭР ШАГНАГДЛАА.

Грандмед эмнэлэг хүзүүний дурангийн мэс заслыг нутагшуулсан дэлхийн хоёр дахь эмнэлэг боллоо

2020.07.10

Монгол Улс хүзүүний дурангийн хагалгааг нутагшуулсан дэлхийн хоёр дахь улс болж чадлаа

Яаралтай тусламжийн тасаг 24 цагаар ажиллаж байна

Грандмед эмнэлэг ДЭМБ болон ЭМЯ-ны чиглэл, зөвлөмжийн дагуу өндөржүүлсэн бэлэн байдалтай ердийн цагийн хуваариар ажиллаж байна

Нурууны өвчлөлийн талаарх буруу ойлголтыг зөв болгох

Гранд Мед эмнэлгийн Нуруу нугасны мэс заслын тасгийн их эмч Б.Нурбектэй уулзаж ард иргэдийн дунд нурууны өвчлөлийн талаарх буруу ойлголтыг зөв болгох зорилгоор түүнтэй ярилцахаар очлоо.

Нүүр хуудас

ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ

Эмчилгээний тасаг, эмч мэргэжилтнүүд

БАГЦ ҮЗЛЭГ

Бүх төрлийн багц үзлэг, шинжилгээ

Нээлттэй ажлын байр

Нээлттэй ажлын байр

Цэс

Та и-мэйл хаягаа оруулна уу

И-мэйл хаягаа гүйцэд оруулна уу

Бүртгүүлэх