Түгээмэл асуултууд

Цусны болон биохимийн шинжилгээ

  • Өлөн буюу бага хэмжээний ус уусан байх
  • Шинжилгээ өгөхийн өмнө тайван байх
  • Эм тариа, антибиотик хэрэглээгүй байх /3 хоногийн өмнөөс/
  • Өөх тостой, халуун ногоотой, хуурсан хоол хэрэглээгүй байх /3 хоногийн өмнөөс/
  • Согтууруулах ундаа хэрэглээгүй байх /3 хоногийн өмнөөс/
  • Бусад багажийн шинжилгээнээс өмнө өгөх. Жишээ нь: ЭХО, рентген, MRI, CT

Шээсний шинжилгээ

  • Будагч бодисгүй хоол хүнс, кофе, шоколад гэх мэт чихэрлэг зүйл хэрэглээгүй байх /1 хоногийн өмнөөс/
  • Биеийн хүчний ажил, дасгал хийдэг хүмүүс 3 хоногийн өмнөөс дасгалаа зогсоосон байх
  • Зориулалтын нэг удаагийн саванд авчирч өгөх эсвэл лабораторид ирээд зориулалтын нэг удаагийн саванд өгөх
  • Шээсийг зориулалтын саванд хийснээс хойш 2 цагийн дотор лабораторид ирүүлэх
  • Заавал өлөн шээс өгөх
  • Шээсний дунд хэсгээс шинжилгээнд авчрах
  • Эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үед өгөхгүй байх

Эмэгтэйчүүдийн шинжилгээ /Мазок/

  • Гадна бэлэг эрхтнийг сайтар угаасан байх хэрэгтэй
  • Үтрээний лаа болон бусад эмчилгээ хийгээгүй байх /2 хоногийн өмнөөс/
  • Үтрээний угаалга, үнэр дарагч цацлага хэрэглээгүй байх /2 хоногийн өмнөөс/
  • Бэлгийн харьцаанд ороогүй байх /2 хоногийн өмнөөс/
  • Сарын тэмдгийн үед шинжилгээ өгөхгүй байх

CT буюу компьютер томограф

  • Шинжилгээнээс хамаарч хоол ундны зааварчилгаа өөр байна. Зарим тохиолдолд 5-6 цаг хоол идээгүй байх шаардлагатай.
  • Жирэмсэн эсвэл жирэмсэн байх магадлалтай тохиолдолд зайлшгүй эмчид мэдэгдэх
  • Эсрэг заалттай тохиолдолд эмчид мэдэгдэх
  • Тодосгогч бодистой хийгдэх үед дотор муухайрах, харшлын шинж илэрч болно. Харшилтай бол урьдчилж мэдэгдэх

Эрэгтэйчүүдийн шинжилгээ /Мазок/

  • Бэлэг эрхтнийг сайтар угаасан байх
  • Өглөө шээгээгүй ирэх, эсвэл 2-3 цаг шээгээгүй байх
  • 24-48 цаг бэлгийн харьцаанд ороогүй байх

Нян судлалын шинжилгээ

  • Антибиотик эмчилгээ хийлгэхээс өмнө сорьц өгөх. Хэрэв антибиотик эмчилгээ эхэлсэн бол 8-10 цаг завсарлаж шинжилгээ өгөх
  • Сорьц авахдаа ариун, том амсартай сав, ариун бамбар хөвөнгөөр гаднын бохирдол оруулахаас сэргийлэн шинжилгээний сорьц авах
  • Цэрний шинжилгээ өгөхдөө өглөө амаа сайтар угааж, хоолойгоо буцалсан усаар зайлан, сайн ханиалгаж цэрээ өгөх
  • Хөөмий-залгиурын арчдасын шинжилгээг өглөө шүд болон амны хөндийг угаалгүй ирж шинжилгээ өгөх
  • Цагаан хорхойн шинжилгээ өгөхдөө өглөө нь хошногоны амсар хэсгийг угаахгүй, өглөө ирж сорьцоо өгөх

Ходоодны дуран

  • Шинжилгээний өмнөх орой 19:00 цагаас хойш юм идээгүй байх, өглөө шингэн уугаагүй өлөн ирэх
  • Унтуулгатай дурандуулах бол захиалга өгсөн цагаасаа 1 цагийн өмнө ирж унтуулгын эмчид үзүүлэн бэлтгэлээ хийх
  • Унтуулгатай дурандуулах тохиолдолд тухайн өдрөө тээврийн хэрэгсэл жолоодохгүй, ганцаараа замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг урьдчилан төлөвлөх

Бүдүүн шулуун гэдэсний дуран

  • Шинжилгээний өмнөх өдөр ирж гэдэс цэвэрлэх бодис, зааврын хамт авах
  • Гэдэсний туулгыг зааврын дагуу ууж, уух явцдаа шатаар өгсөх уруудах, өрөөндөө холхиж явах гэх мэтээр хөдөлгөөн сайн хийх
  • Унтуулгатай дурандуулах бол захиалга өгсөн цагаасаа 1 цагийн өмнө ирж унтуулгын эмчид үзүүлэн бэлтгэлээ хийх
  • Унтуулгатай дурандуулах тохиолдолд тухайн өдрөө тээврийн хэрэгсэл жолоодохгүй, ганцаараа замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг урьдчилан төлөвлөх
  • Шинжилгээний зарим тохиолдолд шинжилгээ нь мэс ажилбар болон хувирах магадлалтай тул энэ талаар дурангийн эмчээс урьдчилан асууж зөвлөгөө авах

Өтгөний шинжилгээ

  • Сайтар цэвэрлэсэн, усаа татсан цэвэр суултуурт том салфетка тавиад хүндрэх
  • Өтгөнөөс ариутгасан савны таганд суурилагдсан халбаганы 1/3-2/3 хэсэгт таслан авах
  • Өтгөн нь шээсний хольцгүй байх
  • Сорьц хатаж хуурайшаагүй байх

ЭХО

Хэвлий:

  • Өлөн үедээ эсвэл хооллосноос хойш 6-8 цагийн дараа шинжилгээ өгөх 
  • Давсаг шээстэй байх
  • Илүүдэл жинтэй, гэдэс дүүрдэг хүмүүс 3 хоногийн өмнөөс хий үүсгэдэг хоол хүнс хэрэглээгүй байх /сүү, цагаан идээ, хийжүүлсэн ундаа, өндөг/
  • Биед эвтэйхэн хувцас өмсөх

Зүрх: 

  • Зүрх дэлсэлт нэмэгдүүлдэг бүтээгдэхүүн хэрэглээгүй байх /энергийн ундаа, кофе, архи гэх мэт/

Жич:

Түрүү булчирхай, умай дайвар харуулах тохиолдолд давсаг шээстэй байх ба 3 сараас дээш жирэмсний үед давсаг шээстэй байх шаардлагагүй. Бамбай булчирхай, хөхний ЭХО тусгайлан бэлдэх шаардлагагүй

MRI

  • Шинжилгээнээс хамаарч хоол ундны зааварчилгаа өөр байна.
  • Жирэмсэн эсвэл жирэмсэн байх магадлалтай тохиолдолд зайлшгүй эмчид мэдэгдэх
  • Биед ямар нэг төмөр, суулгац байгаа тохиолдолд мэдэгдэх /нугасны хадаас, шүд..../
  • Авагддаг шүдэлбэр, үнэт эдлэл, гоёл чимэглэлүүдээ авсан байх
  • Цөсний замын MRCP шинжилгээнд орох бол өлөн байх
  • Дуу чимээ ихтэй, орчин давчуу учир айж сандардаг, цочимтгой хүмүүс урьдчилж эмчид мэдэгдэх

Уушгины сүрьеэ өвчнийг илрүүлэх цээжний рентген шинжилгээ

  • Жирэмсэн эсвэл жирэмсэн байх магадлалтай тохиолдолд эмчид зайлшгүй урьдчилан мэдэгдэх
  • Хэрэв сүүлийн 3 жилийн дотор цээжний рентген зураг эсвэл цээжний компьютер томографын шинжилгээ хийлгэсэн бол тухайн зураг, бусад мэдээллийг авч ирэх
  • Цээжний рентген зураг нь сүрьеэ өвчнийг оношлох эцсийн арга биш учраас эргэлзээтэй тохиолдолд онош тодруулах зорилгоор нэмэлт шинжилгээг (Цэрний шинжилгээ, Компьютер томографын шинжилгээ гэх мэт) эмч танд зөвлөж болно

Нүүр хуудас

ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ

Эмчилгээний тасаг, эмч мэргэжилтнүүд

БАГЦ ҮЗЛЭГ

Бүх төрлийн багц үзлэг, шинжилгээ

Нээлттэй ажлын байр

Нээлттэй ажлын байр

Цэс

Та и-мэйл хаягаа оруулна уу

И-мэйл хаягаа гүйцэд оруулна уу

Бүртгүүлэх